НИТХ, НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ОГНОО : 2018/10/26 УНШСАН: 788

НИТХ, НЗДТГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн 4.1.22-т “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/776 дугаар захирамжаар  “Нийслэлийн  төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг  баталсан.

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг индексээр дүгнэх ажлыг зохион байгуулах тухай” 2018 оны А/59 дүгээр тушаалын дагуу нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн өөрийн үнэлгээг сургууль, цэцэрлэгүүд дүүргийн Боловсролын хэлтэст ирүүлж,  дүүрэг нэгтгэн нийслэлийн Боловсролын газарт ирүүлсэн. “Нийслэлийн  төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын 6.1-д заасны дагуу 48 сургууль, 54 цэцэрлэгийг шалгуур үзүүлэлтийн дагуу магадлах ажлыг зохион байгуулж, шалгуур үзүүлэлтээр 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 15 сургууль, 17 цэцэрлэг шалгарч өнөөдөр урамшууллаа гардан авлаа.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн өдрийг угтаж олон бүтээлч ажлууд зохион байгуулагдаж байгаагийн нэг нь энэ арга хэмжээ юм.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, , Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИХТ Д.Мөнхжаргал, НИХТ С.Мөнхчулуун, НИХТ Х.Хатанбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, БНД-ийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц,  хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой юм.

 “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг батлан хэрэгжүүлснээр хамт олны бүтээлч үйл ажиллагаа, сургалтын орчин, сургууль,  эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн орчин  дахь гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

“Индексийн урамшуулал”-ын шагнал хүртсэн  сургууль, цэцэрлэгүүд:

 

Төрийн өмчийн цэцэрлэг:


  1. Ж.Жагарсүрэн эрхлэгчтэй Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэг
  2. С.Эрдэнэчимэг эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэг
  3. П.Оюунцэцэг эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 68 дугаар цэцэрлэг
  4. С.Уламбаяр эрхлэгчтэй Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг
  5. Д.Оюунжаргал эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 111 дүгээр цэцэрлэг
  6. М.Раднаашаарий эрхлэгчтэй Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг
  7. А.Анхмаа эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэг
  8. Ц.Тунгалаг эрхлэгчтэй Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэг
  9. Т.Бямбахорлоо эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг
  10. Т.Сэлэнгэ эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг
  11. Д.Эрдмаа эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг
  12. О.Баянжаргал эрхлэгчтэй Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг
  13. Д.Цэрэндолгор эрхлэгчтэй Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэг
  14. Н.Мөнхцэцэг эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 188 дугаар цэцэрлэг
  15. Д.Энхтуяа эрхлэгчтэй Багануур дүүргийн 241 дүгээр цэцэрлэг
  16. С.Энх-Ариун эрхлэгчтэй Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг
  17. Д.Мандахайцэцэн эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг

 

 

Төрийн өмчийн сургууль:

 

  1. Ө.Шүрэнцэцэг захиралтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  2. О.Бат-Өлзий захиралтай Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль
  3. Р.Өлзийхишиг захиралтай Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
  4. Г.Цагаанцоож захиралтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
  5. В.Цэцгээ захиралтай Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
  6. П.Хувьзаяа захиралтай Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
  7. Н.Энхбат захиралтай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль
  8. Л.Цэрэнханд захиралтай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль
  9. Т.Нарантуяа захиралтай Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль
  10. Ч.Нармандах захиралтай Баянгол дүүргийн 47 дугаар сургууль
  11. Ж.Батцэцэг захиралтай Налайх дүүргийн 119 дүгээр сургууль
  12. Д.Оюунгэрэл захиралтай Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
  13. Н.Лхагваа захиралтай Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургууль
  14. Л.Цэнгэлмаа захиралтай Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль
  15. Ч.Хишигмаа захиралтай Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ