Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын зүүн хойд Азийн түүхийн сан хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн түүхийн багш нарыг БНСУ-д сургалтад хамрууллаа.
ОГНОО : 2018/10/24 УНШСАН: 588

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын зүүн

 хойд Азийн түүхийн сантай хамтран мэргэжил дээшлүүлэх

сургалт зохион байгууллаа

 

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн сантай хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор түүхийн багш, мэргэжилтнүүдийн туршлага судлах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Сөүл хотноо зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ч.Билэг-Оюун, ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн багш О.Баярцэцэг, 53 дугаар сургуулийн багш Т.Балжинням, 65 дугаар сургуулийн багш Б.Эрдэнэцэцэг, 79-р сургуулийн багш О.Должинсүрэн, 119 дүгээр сургуулийн багш Т.Эркегүль нарын түүх нийгмийн 5  багшийн хамт оролцов.

Мэргэжил нэгт солонгос түүхийн багш нартай хамтран сургалтанд оролцон, төрийн өмчийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон, солонгосын түүхээс танин мэдсэн зүйлээ орчинд нь бодитоор үзэж судалсан нь ихээхэн үр дүнтэй сургалт боллоо гэж сургалтад оролцсон багш нар сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.         

Энэхүү мэргэжил дээшлүүлэх сургалтад  хамрагдсанаар хоёр орны түүхийн багш нарын хоорондын харилцаа улам батжих боломж олгогдсон бүтээлч үйл ажиллагаа боллоо.  

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ