Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод шинээр 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдаж эхэллээ
ОГНОО : 2018/10/05 УНШСАН: 161

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод шинээр 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдаж эхэллээ

 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулахтөслийн нэгдүгээр шат 1999-2002 онд, хоёрдугаар шат 2003-2007 онд, гуравдугаар шат нь 2004-2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009-2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх 4 үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Мөн Япон Улсын Жайкаолон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулахтөслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Жайкаолон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
  4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барина.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд 920 хүүхдийн суудлын хүчин чадалтай 75 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Сургуулийн шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан, японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга ноён Томоюуки Мацухаши, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мацуми Сато болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчинг бүрдүүлсэн, байгалийн гамшгийн үед хорогдох байр болох боломжтой, байгальд ээлтэй материалаар баригдаж байгаа зэрэг олон давуу талтай юм.

Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон улсын “Мацуда консултанг интернэшнл”, зураг төслийн гүйцэтгэгчээр “Гоо ван” компани, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын “Ивата Чизаки-Дай ниппон” компани, монгол талын туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ