Математикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа
ОГНОО : 2018/10/05 УНШСАН: 175

Математикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2018 оны 07 дугаар сарын 04-өөс-14-ны хооронд Румын улсад зохион байгуулагдсан Олон улсын Математикийн 59 дүгээр олимпиадад эх орноо төлөөлөн оролцож медаль хүртсэн 6 сурагчийг хүлээн авч уулзан, нийслэлийн Боловсролын газрын “Манлай сурагч”, сурагчдаа амжилттай оролцуулсан багш нарыг “Хүндэт” тэмдэгээр тус тус шагналаа.

Тус  олимпиадад нийт 107 орны 594 сурагч оролцож, монгол улс багийн дүнгээр 28 дугаар байрт орсон.

Багийн ахлагчаар доктор Г.Баярмагнай, доктор Б.Батцэнгэл нар явсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд орсон сурагчдын амжилтуудыг танилцуулбал:

  1. Чингэлтэй дүүргийн “Олонлог” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мижиддорж овогтой Лханаажав мөнгөн медаль
  2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 10-ын “Е” бүлгийн сурагч Мөнхбат овогтой Өнөболд хүрэл медаль
  3. Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Отгонбаярын Мишээл хүрэл медаль
  4. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Батсайхан овогтой Батмэнд хүрэл медаль
  5. Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн 12-ын “Б” бүлгийн сурагч Батцэнгэл овогтой Төрбат хүрэл медаль

Сурагчдыг бэлтгэсэн багш нарыг танилцуулбал:

  1. Чингэлтэй дүүргийн “Олонлог” сургуулийн математикийн багш Шар овогтой Уранчимэг
  2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн математикийн багш Нямдорж овогтой Баянбат
  3. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн математикийн багш Загдрагчаа овогтой Бат-Эрдэнэ
  4. Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн математикийн багш Дорж овогтой Алтангэрэл
  5. Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн математикийн багш Мягмар овогтой Батбилэг

Хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагчдад баяр хүргээд сурлагын өндөр амжилт хүсье. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ