“СПОРТ НААДАМ-2018” УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/10/03 УНШСАН: 186

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ БАЯРЫГ УГТАЖ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН  БАГШ НАРЫН ДУНД ЯВАГДДАГ “СПОРТ НААДАМ-2018” УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144-р зарлигийг хэрэгжүүлэх, нийслэлийн ЕБС-ийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч баг, дүүргийг шалгаруулах зорилгоор “СПОРТ НААДАМ-2018” тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд БГД-ийн 73 дугаар сургууль, Оюуны Ундраа цогцолбор сургууль, БЗД-ийн 14 дүгээр сургууль, СБД-ийн 31 дүгээр сургуулиуд дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнийг НБГ-ын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нээж, нээлтийн ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургуулиудын захирлууд оролцов. “СПОРТ НААДАМ-2018” тэмцээн спортын 6 төрлөөр 2 үе шаттай явагдсан бөгөөд  нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 7 дүүргийн 77 багийн 600 орчим тамирчин багш нар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж бага онооны системээр дүнгээ гаргав.

            Тус тэмцээний нийлбэр дүнгээр:

  • I дүгээр байр БЗД-ийн Боловсролын хэлтэс,
  • II дугаар байр ЧД-ийн Боловсролын хэлтэс,
  • III дугаар байр ХУД-ийн Боловсролын хэлтсийн баг хамт олон тус тус шалгарав.

Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвхи зүтгэл гарган санаачлагатай оролцсон багш, захирлууд болон БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, ЧД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нарт талархал илэрхийлж байна.

Мөн спорт заал, зохион байгуулалтаар хамтран ажилласан БГД-ийн 73 дугаар сургууль, Оюуны Ундраа цогцолбор сургууль, БЗД-ийн 14 дүгээр сургууль, СБД-ийн 31 дугаар сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ