“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/10/01 УНШСАН: 265


БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТСЭЭС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛИЙГ ОРОЛЦУУЛАН  “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ОРОЛЦОО”
ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ирээдүйд эх орноо хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, зөв төлөвшүүлэх асуудалд БСШСЯ, НБГ, Дүүргийн Боловсролын хэлтэс онцгойлон анхаарч байгаа билээ.

 

Энэ ч утгаараа “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөнийг  тус дүүргийн Тэмүжин  Өрлөг сургууль дээр зохион байгуулж, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй зөвлөлдлөө.

 

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус өмчийн  50 сургууль, 40 цэцэрлэгийн  300  эцэг эхчүүдийн төлөөлөл, 20 гаруй нийгмийн ажилтан,  НБГ-ын орлогч дарга Отгончимэг, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон 10 гаруй албаны хүмүүс оролцлоо. 
         

 Хүүхэд багачуудын хөгжлийн асуудалд дан ганц БСШСЯ, НБГ, дүүргийн Боловсролын хэлтэс сургууль, цэцэрлэгийн багш үүрэг хүлээхээс гадна хамгийн том чиглүүлэгч аав ээж нар. Тиймээс БСШСЯ, НБГ, Дүүргийн Боловсролын хэлтсийн зүгээс 2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа  эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр боллоо.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн зөв төлөвших асуудалд гурвалсан байдлаар анхаарч, гэр бүлийн хүмүүжлийг чухалчлах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд дээрх зөвлөгөөнийг зохион байгуулж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсов. 

 

Зөвлөгөөнөөр  БЗД-ийн  Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа “Эцэг эхийн үүрэг оролцоо хүүхдийн хөгжилд чухал болох нь”, БЗД-ийн  Замын цагдаагийн хэлтсийн дарга  Цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат “Өсвөр үеийн хүүхдийн зам тээврийн ослоос урьдчилан сэрийлэх”, БЗД-ийн  Боловсролын хэлтсийн  мэргэжилтэн Б.Амгалан “Хүүхэд гэр бүлийн баялаг”, БЗД-ийн 85-р сургуулийн захирал Н.Дулмаа “Эцэг эх багшийн харилцаа” сэдэвт илтгэлээр дамжуулан сурагчдын боловсролын асуудалд багшийн оролцоо маш чухал.  Гэхдээ тухайн хүүхдийн хүмүүжил, олон нийттэй харилцах асуудал нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой зүйл. бөгөөд  энэ ч утгаараа эцэг, эх болгон хүүхдийнхээ хүмүүжилд  анхаарч  оюунлаг, ирээдүйн улс орныг хөгжүүлэх мэдлэгтэй боловсон хүчин болгох шаардлагатай байгааг онцоллоо.

Зөвлөгөөнд оролцогчид асуулт хариулт, чөлөөт ярилцлагаар дажуулан санал бодлоо хуваалцсан халуун дотно ярилцлага өрүүнүүл, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа  “Бидний бяцхан үрс ямар хүн болж өсөж өндийх нь зөвхөн биднээс л шалтгаална. Тэдний дотоод ертөнц, сэтгэлгээ, ур чадвар өөр өөрийн гэсэн өнгө төрхөд нийцүүлсэн ээж аавын хандлага, харилцааны цоо шинэ хуудсыг нээх нь эцэг эхчүүд бидний үүрэг юм. Бидний гэр бүлийн орчин хүүхдэд ямар ээлтэй байна вэ? Хүүхдээ хүмүүжүүлэхэд алдсан оносон зүйл юу билээ? гэдгийг эргэцүүлэн бодож, тунгаан шүүж сайхан халуун дотно ярицлагыг өрнүүлсэн та бүхэндээ баярлалаа” хэмээн БСШУСЯ-аас явагдсан нийслэлийн эцэг эхийн  зөвлөгөөнөөс гарсан  “ЗӨВЛӨМЖ”-ийг  төслийг  оролцогчдод уламжлан хүргэснээр зөвлөгөөн амжилттай дууслаа. 

Зөвлөгөөний салбар хуралдаанууд  цаашид хуваарийн дагуу сургуулиудад үргэлжлэн явагдах болно.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ