Нийслэлийн ерөнхий боловсролын хог хаягдлын ангилан ялгалттай жишиг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
ОГНОО : 2018/09/25 УНШСАН: 572

Нийслэлийн ерөнхий боловсролын хог хаягдлын ангилан ялгалттай жишиг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

 

Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо нь Нийслэлийн Боловсролын Газартай хамтран 2015 оноос хойш хог хаягдлын талаарх “экологийн боловсрол олгох хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн эхний шатанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг олгох сургалтууд зохион байгуулсан.

 Төслийн II шатанд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэн хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад хувь нэмрээ оруулах “Ерөнхий боловсролын жишиг сургууль” бий болгохоор нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон дараах 9 сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

  • 1.Баянгол дүүрэг - Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургууль
  • 2. Баянзүрх дүүрэг - “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль
  • 3. Чингэлтэй дүүрэг - Лаборатори 23 дугаар сургууль
  • 4. Сүхбаатар дүүрэг - “Эрдмийн хөтөч” 58 дугаар сургууль
  • 5. Сонгинохайрхан дүүрэг -122 дугаар сургууль бүрэн дунд сургууль
  • 6. Хан-Уул дүүрэг- англи хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 34 дүгээр сургууль
  • 7. Налайх дүүрэг - Лаборатори 119 дүгээр сургууль
  • 8. Багануур дүүрэг- “Боловсрол” цогцолбор сургууль
  • 9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ