“ЕБС-ИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/09/19 УНШСАН: 1756

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ерөнхий боловсролын сургуулийн Хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд зөвлөмж чиглэл өгөх, мэдээлэл солилцох зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого” удирдах ажилтны сургалтыг  БСШУСЯ, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, БМДИ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 09 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нийгмийн ажилтнуудыг хамарсан нийт 500 гаруй хүн оролцсон.

            Сургалтаас гарсан санал, зөвлөмжүүдийг удирдах ажилтнууд сургуулийнхаа дотоод журамд тусгаж хэрэгжүүлэх нь хүүхдийг эрсдлээс хамгаалах чухал ажил болно гэдгийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир сургалтын төгсгөлд онцлон хэллээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ