НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2018/09/19 УНШСАН: 178

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

 

Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсож, харилцан ярилцаж, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нар нийслэлийн Боловсролын газарт улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явц, гүйцэтгэл, 2018 онд хийгдсэн бусад ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Уг уулзалт нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө болсноороо чухал ач холбогдолтой боллоо.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа дараах асуудлуудаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  1. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамдаж байгаа хэдий ч 2018, 2019 онд сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх замаар тодорхой үр дүнд хүрэх боломжтой боллоо. Иймд цаашид сургалтын чанар, чанартай боловсрол олгоход онцгой анхаарах шаардлагатай байна.
  2. “Амжилтын гараа” уралдааны зохион байгуулснаар сургалтын чанарыг сайжруулах, ЭЕШ-ын оноог дээшлүүлэхэд тодорхой үр дүнг өгч байгаач цаашид энэ чиглэлээр өөр юу хийж болох талаар санаачлагатай ажиллах хэрэгтэй.
  3. “Мэргэжил сонголт” зөвлөх үйлчилгээний хүрээнд зөвлөмж, гарын авлага боловсруулан мэргэжил сонголтын аян зохион байгуулж сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа нь сайн байна. Цаашид энэ чиглэлээр олон улсад хэрэглэдэг мэргэжил сонголтын тест ашиглахад анхаарч ажиллах хэрэгтэй.
  4. НЗДТГ-аас Дэлхийн банктай хамтран өнгөрсөн хичээлийн жилд ЧД, БЗД, СХД-ийн зарим сургуулиуд дээр“Боловсролын үйлчилгээний орчны стандартын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ”хийлгэсэн ньсургууль бүр орчны аюул эрсдэлээ үнэлэхэд сургах чухал алхам болсон байна. Энэхүү хөндлөнгийн үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, сургууль бүр орчныхоо эрсдэлийн үнэлгээг хийж, арга хэмжээ авч ажилладаг болгоход чиглүүлж ажиллахыг анхааруулав.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ