СУРАГЧДЫГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГАЗАР ДЭЭР НЬ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
ОГНОО : 2018/09/17 УНШСАН: 930

СУРАГЧДЫГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЮУЛГҮЙ ОРОЛЦУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГАЗАР ДЭЭР НЬ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Онцгой байдлын алба хамтран замын осол гэмтэл хэрхэн гардаг, хүүхдүүд юуг анхаарах ёстойг ойлгуулах зорилготой үзүүлэх сургалтыг 200 хүүхдийг хамруулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Зам тээврийн осол ямар шалтгаанаар гардаг, хүүхэд болон эцэг эхчүүдийн буруутай үйлдлээс болж аюултай нөхцөл байдал хэрхэн үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар, түүнчлэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцуулахыг харуулсан энэхүү сургалт бодит байдал дээр биечлэн үзүүлснээрээ онцлог боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ