Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай уулзлаа
ОГНОО : 2018/08/31 УНШСАН: 274

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нартай уулзлаа

 

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургууль, цэцэрлэг 09 дүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан байна.

Маргааш зөвхөн нээлт болно. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхэлнэ.

2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, төрийн бус 448 цэцэрлэг, төрийн 136, хувийн 115 сургууль үйл ажиллагаа явуулахаар байна.

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудтай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн төдийгүй, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажлын чиглэл, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулахыг анхааруулж, улам эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллахыг хүслээ.

Уулзалтад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ы Ерөнхий Боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ганболд, НБГ-ын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг болон 8 дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ