Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод шинээр 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдаж эхэллээ
ОГНОО : 2018/08/24 УНШСАН: 289

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод шинээр 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдаж эхэллээ

 

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулахтөслийн нэгдүгээр шат 1999-2002 онд, хоёрдугаар шат 2003-2007 онд, гуравдугаар шат нь 2004-2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009-2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх 4 үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Мөн Япон Улсын Жайкаолон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулахтөслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Жайкаолон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийг бариулах ажил эхлүүлэхээр болоод байна. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
  4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барина.

Эхний ээлжинд баригдах Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 720 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажлын нээлт 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана.

Төслийн зөвлөхөөр Япон Улсын “Matsuda Consultants International” компани,  барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “IWATA CHIZAKI-DAI NIPPON” компанийн түншлэл ажиллаж байна.

Шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга ноён Томоюуки Мацухаши, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мацуми Сато болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ