НЗДТГ, ИРКУТСК ХОТЫН ЗАХИРГАА (ОХУ) ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА
ОГНОО : 2018/08/24 УНШСАН: 124

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИРКУТСК ХОТЫН ЗАХИРГАА (ОХУ) ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Т.Бат-Оргил,  Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Мөнхзаяа нар Улаанбаатар хотын дунд сургуулийн 10 сурагчдын хамт Иркутск хотод сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд тус хотын захиргаанд албан уулзалтад оролцож, хүүхдийн Төмөр зөм, Иркутск хотын түүхийн музей, гар урлалын төв “Дом ремёсел”, Түүх-архитектур, угсаатны зүйн «Тальцы» цогцолборт айлчиллаа.

Түүнчлэн Байгал нуурын эрэгт байрлах “Байгалийн музей”, “Далайн хав”-ны тоглолт үзэж, шинжлэх ухааны музей-тоглоомын төвийн үйл ажиллагаатай танилцаж, танин мэдэхүй сургалтын үйл ажиллагаанд хамрагдлаа.

Байгалийн үзэсгэлэнт газарт байрлах “Лукоморье” модон сийлбэрийн музейтэй танилцаж, орос, монгол урлаачдын бүтээлүүдийг үзэж тэдний хийсэн урласан бүтээлүүдээр бахархах сэтгэл хүүхдүүдэд төрсөн нь дамжиггүй.

Тус хотын их сургуулийн дэргэдэх Ботаникийн цэцэрлэг, “Залуу байгальчдын станц”-ын үйл ажиллагаатай танилцан, хүүхэд залуучуудыг байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлж, жимс ногоо, мот бут ногоон байгалиа арчлах, тарьж ургуулах бодит чадварт суралцлаа.

Хүүхдүүд зуны “Эколог” зусланд очиж, үе тэнгийнхэнтэйгээ харилцан зугаатай хөгжилтэй хөтөлбөрт хамрагдаж нэг өдрийг өнгөрүүлсэн нь хоёр орны хүүхдүүдийн хоорондын нөхөрлөл улам батжих боломж олгосон сайн үйл ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ