“СМАРТ АНГИ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
ОГНОО : 2018/08/16 УНШСАН: 552

“СМАРТ АНГИ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Монгол Улс, БНСУ хоёр орны засгийн газрын хооронд харилцан тохиролцсоны дагуу “Смарт анги” төслөөр ерөнхий боловсролын 150 сургуульд смарт анги байгуулах, 450 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж сургах, 6-аас 8 дугаар ангийн англи хэл, математик, шинжлэх ухааны хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийн контентийг хөгжүүлэхээр болсон.

БНСУ-ын талаас төслийн хэрэгжүүлэгч Сан Мён их сургуулийн төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай уулзаж санал солилцлоо.

Одоогоор нийслэлд БНСУ-ын Кёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 20 ерөнхий боловсролын сургуульд ухаалаг анги байгуулсан байна.

 Төсөлд хамрагдсан зарим сургууль байгалийн ухаан, гадаад хэл, технологийн хичээлүүдээ смарт ангидаа оруулснаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа бөгөөд иж бүрэн сургалтын материаллаг орчин бүрдсэн нь сурагчдад цаашид амжилттай суралцахад ихээхэн түлхэц болж байна.

Төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд орчин үеийн тоног төхөөрөмж дээр өөрийгөө дайчлах,  мэдээлэл зүйн шинэ технологийг нэвтрүүлэх боломжоор хангагдаж ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд  суралцах чадвартай болох юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ