БНСУ-ЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ОГНОО : 2018/08/15 УНШСАН: 434

БНСУ-ЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

БНСУ дахь Дэлхийн боловсролын нийгэмлэгийн боловсролын байгууллагуудын төлөөлөгчид 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Боловсролын газарт айлчлал хийлээ.

Тус айлчлалын бүрэлдэхүүнд БНСУ-ын Дэлхийн боловсролын нийгэмлэгийн Солонгос дахь салбарын дарга, Инчоны их сургуулийн захирал, профессор Kwak Byongun, Сувоны их сургуулийн дэд ерөнхийлөгч асан Kang Insoo, Kyongsang их сургуулийн профессор Kim Kwangwoong, БНСУ-ын Боловсрол сувгийн ерөнхийлөгч асан Kim Hakchun, Ханян их сургуулийн профессор Na Jungyul, Сөүлийн их сургуулийн профессор, Солонгосын Боловсролын газрын орлогч дарга асан Na Seungil нарын 34 хүн багтсан байна.

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Монголын боловсролын өнөөгийн тогтолцоо, боловсролын чиг хандлага, нийслэлийн боловсролын газрын үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хийгдсэн өөрчлөлт, явцын талаар товч мэдээлэл өгч, цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Дэлхийн боловсролын нийгэмлэгийн Солонгос дахь салбарын дарга, Инчоны их сургуулийн захирал, профессор Kwak Byongun боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсролын салбарын удирдлагууд орчин үеийн боловсролын шинэчлэлийн хүрээнд хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, туршлага солилцох уулзалт зэрэг санаачлагатай ажлыг зохион байгуулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Дэлхийн боловсролын нийгэмлэгийн талаар товч танилцууллаа.

Дэлхийн Болосвролын нийгэмлэг нь олон улсын харилцааг сайжруулах болон дэлхийн хамтын нийгэмлэгийг хөгжүүлэхэд чиглэсэн боловсролыг бэхжүүлэх зорилготойгоор 1972 онд байгуулагдсан ЮНЕСКО-ийн төрийн бус байгууллага юм.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ