ХАРАА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
ОГНОО : 2018/08/15 УНШСАН: 391

ХАРАА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАР  МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын GreenteachersТББ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

Тус төслийн хүрээнд 2017 онд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулан  ажиллуулж  байгаа бөгөөд “Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох” зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Уг төвөөс  тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг жил бүр зохион байгуулж БНСУ-ын тусгай боловсролын Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх багш нараас бүрдсэн мэргэжлийн сургалтын багийнхан амжилттай зохион байгуулдаг.

БСШУ-ы сайдын 2013 оны 287 тоот тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын дагуу нийслэлийн Болосвролын газар, БНСУ-ын GreenteachersТББ, Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих төвөөс хамтран зохион байгуулсан Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт зориулсан “Тусгай хэрэгцээт боловсролын багшийг чадваржуулах” сургалтыг 8 дугаар сарын 06-наас 14-ний  хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 8 өдрийн 60 цагийн сургалтад 49 багш хамрагдсанаас өнөөдөр 48 багш батламжаа гардан авлаа.

Сургалтад хамрагдсан багш нар болон сургалтыг амжилттай зохион байгуулсан БНСУ-ын GreenteachersТББ-ын хамт олонд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга талархал илэрхийлж, батламж авсан багш нарт ажлын амжилт хүслээ.

Сургалтад  116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай боловсролоор суралцаж байгаа 5 оюутан нийт 56 хүн хамрагдсан бөгөөд харааны бэрхшээлтэй хамрагдаж байгаа 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтыг дэмжлэг үзүүлсэн.   

Эдгээр багш нар 2019 оны 1 сард 2 дах шатны буюу ахисан түвшиний сургалтанд хамрагдаж батламжаа гардан авах юм.

Энэ хугацаанд мөн эцэг эхийн хүсэлтийг харгалзан 8 дугаар сарын 10-нд  сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд, 13- нд харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд  мэргэжилтнүүд сургалт явуулах юм.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ