ТУСГАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨВӨӨС ХАРАА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАРТ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ОГНОО : 2018/08/13 УНШСАН: 311

ТУСГАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТӨВӨӨС ХАРАА СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГ БАГШ НАРТ  МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын GreenteachersТББ-тай хамтран “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

 Тус төслийн хүрээнд 2017 онд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулан  ажиллуулж  байгаа бөгөөд “Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, үнэлгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох” зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

Тус төвөөс  тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг жил бүр зохион байгуулж БНСУ-ын тусгай боловсролын Их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх багш нараас бүрдсэн мэргэжлийн сургалтын багийнхан амжилттай зохион байгуулдаг.

Энэ жилийн сургалтыг 8 дугаар сарын 06-аас 14-ний  хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Гэрэлтуяа, нийслэлийн Боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ын Тусгай Боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцлоо.

Сургалтад  116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай боловсролоор суралцаж байгаа 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй хамрагдаж байгаа 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтыг дэмжлэг үзүүлж байна.   

Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны 1 сард 2 дах шатны буюу ахисан түвшний сургалтанд хамрагдаж батламжаа гардан авах юм.

Энэ хугацаанд мөн эцэг эхийн хүсэлтийг харгалзан 8 дугаар сарын 10-нд  сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд, 13- нд харааны бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд  мэргэжилтнүүд сургалт явуулах юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ