ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/08/09 УНШСАН: 140

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn систем хийгдсэн. 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон. Мөн анги дэвшин суралцах  хүүхдүүдээ цахим системээр бүртгэлийг нь баталгаажуулж байгаагаараа онцлог юм.

Цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар цахимаар 59891 хүүхэд бүртгүүлсэн байна.

Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэгүүдийн хэсэг (бүс)-ийн төлөөллийг хамруулсан цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгаа сургалтыг явууллаа.

Сургалтаар цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгааг танилцуулсан бөгөөд тус сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд нийслэлийн төрийн өмчийн 222 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч багш нарыг сургаж цахим элсэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангахад туслах юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ