“АМЖИЛТЫН ГАРАА” УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРГУУЛИУДАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА
ОГНОО : 2018/06/28 УНШСАН: 603

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС САНААЧИЛСАН

АМЖИЛТЫН ГАРААУРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН

СУРГУУЛИУДАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

 

Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах, тестийн шалгалтын найдвартай байдалд хяналт тавих, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад  зорилгоор “Амжилтын гараа” уралдааныг нийслэлийн Боловсролын газар 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд  зохион байгуулж, уралдааны хэрэгжилтийг дүгнэхээр болсон билээ.

2018 оны 04 дүгээр сарын 10-нд  “Амжилтын гараа” уралдааны эхний шатыг ерөнхий боловсролын төрийн өмчийн болон ахлах сургуулийн 12 дугаар ангийн 428 бүлгийн 110 сургуулийн давхардсан тоогоор 39789 сурагчдын дунд математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлээр сорилын шалгалтыг  амжилттай зохион байгуулсан.  

Дараагийн II шатны уралдааныг 05 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн боловсролын хэлтэс зохион байгууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн  ерөнхий боловсролын болон лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсанАмжилтын гараа” II шатны  уралдааны гол онцлог нь сурагчид хичээл сонголтоо хийж, нийт давхардсан тоогоор 25283 сурагч оролцлоо.

Уралдаанд нийт 26462- 25283 сурагч буюу 95,5% нь хамрагдсан байна.

Үүнээс математикийн /ердийн/ хичээлээр 9897-аас 9682 сурагч буюу 97,8%, математикийн /гүнзгий/ хичээлээр 457-457 сурагч буюу 100%, монгол хэлний хичээлээр 5846-5428 сурагч буюу 92,8%, нийгмийн ухааны хичээлээр 10262-9716 сурагч буюу 94,6% нь хамрагдсан байна.

Уралдаанд Баянзүрх дүүргийн 48, 53, 84, 87, 33 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 15, 60, 41 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 106, 105, 65, 121, “Ирээдүй” цогцолбор I ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 24, 17, 23 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 45, 2, 11 дүгээр сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Налайх дүүргийн 19 дүгээр сургуулиуд амжилттай оролцож өргөмжлөл гардан авлаа. Шалгарсан сургуулийн хамт олонд ажлын амжилт хүсье.

Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Боловсролын хэлтсүүд тест унших машинтай болсноор энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

         

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ