“ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН АСУУДЛУУД” СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
ОГНОО : 2018/06/28 УНШСАН: 621

“ХҮҮХДИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН АСУУДЛУУД” СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

 

БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн сайжруулах” төслийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг жилд 2 удаа зохион байгуулж байхаар төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээлийн асуудлууд” хамтарсан сургалтыг зохион байгууллаа. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт зохион байгуулсан сургалтад нийт 209 эрхлэгч хамрагдсан.  2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр удирдах ажилтнуудад зориулсан сургалтад БСШУСЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба, нийслэлийн 8 дүүргийн Боловсролын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хамтарсан семинарт БНСУ-ын Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн менежментийн нэгдсэн төвийн дарга Park Hye Kyung “Солонгосын цэцэрлэгийн хоолны систем, бага насны хүүхдийн хооллох зуршил ба аюулгүй байдлын менежмент” сэдвээр лекц уншиж, өөрийн оронд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулав. Дараагийн сургалтыг 2018 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ