БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА
ОГНОО : 2018/06/28 УНШСАН: 359

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА 
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ
АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг санууллаа.

Мөн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухсан нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлсэн анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг эх, асран хамгаалагч болон оршин суугчдад байнга мэдээлж байхыг үүрэг болголоо.

Хэдийгээр сургууль, цэцэрлэг амарсан ч жижүүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллах нэмэлт гэрээ байгуулан, сахилга хариуцлагыг өндөржүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.

Түүнчлэн сургуулийн гадаа орчны талбайг камержүүлэх ажлыг тал бүрээсээ дэмжин хэрэгжүүлэх чиглэл өглөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ