ШИНЭЭР 16 ЦЭЦЭРЛЭГ, 7 СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/06/22 УНШСАН: 497

ШИНЭЭР 16 ЦЭЦЭРЛЭГ, 7 СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах байдаг.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.

Нийслэлд шинээр 16 цэцэрлэг, 7 ерөнхий боловсролын сургууль шинээр байгуулагдаж, цэцэрлэгийн хүүхдийн ор 972-ээр, сургуулийн суудлын тоо 1025-аар нэмэгдлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үүсгэн байгуулагч нарт МУ-ын боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмуудыг мөрдөж ажиллахыг сануулахын зэрэгцээ боловсролын сургалтын үйлчилгээ үзүүлнэ гэдэг нэр төртэй хийгээд асар их үүрэг хариуцлага давхар оногдож буй хэрэг тул хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, сурагчдын сургалтын амжилт, чанарт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ