ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
ОГНОО : 2018/06/19 УНШСАН: 473

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР  ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН  ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

 

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд 240 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавьлаа.

Тус цэцэрлэгийн төсөв Монгол улсын 2018 оны төсөвт 1 тэрбум 849 сая төгрөг батлагдаж, үүнээс 849 сая төгрөг энэ онд багтаж санхүүжигдэх болсноор барилгын ажлаа эхлүүллээ. Улсын төсвийн хөрөнгөөр баригдах уг барилгын бүтээн босголтыг “Хангайн хятруун” ХХК –ий хамт олон хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан байна.

Ёслолын ажиллагаанд  Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ