“МИНИЙ ХӨГЖИЛ-БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/06/15 УНШСАН: 377

“МИНИЙ ХӨГЖИЛ-БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн боловсролын сургуульд учирч болзошгүй эрсдэл, түүнээс үүсэх үр дагаврыг хэрхэн өөрчилж байгууллагынхаа давуу тал болгон ашиглах, мөн сургуулийнхаа хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлох талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр төрийн өмчийн захирлуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтад НБГ болон дүүргүүд дэх Боловсролын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын болон дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын /ахлах/ байцаагч, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудаас бүрдсэн 70- аад хүн хамрагдлаа.

Сургалтыг “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран зохион байгууллаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ