Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 16-аас 20-ны хооронд явагдана
ОГНОО : 2018/06/13 УНШСАН: 348

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 06 ДУГААР САРЫН 16-ААС 20-НЫ ХООРОНД ЯВАГДАНА

 

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 16-аас 20-ны хооронд явагдана.

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 43846 сурагч ЭЕШ-ыг өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  

Нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтан, мэргэжилтнүүд 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангагдсан эсэх тал дээр хяналт тавьж ажиллана. 

ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Боловсролын Үнэлгээний төвийн Шалгалт судалгааны хэлтсийн дарга н.Ганбат шалгалтын төвүүдэд хяналт тавьж ажиллах талаар чиглэл өглөө.

НБГ-ын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/789 тоот албан бичгээр нийслэлд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахтай холбогдуулан  дүүргийн боловсролын хэлтсийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/6117 дугаар албан бичиг, Боловсролын үнэлгээний төвийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/207 дугаар албан бичгээр өгсөн  үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, хяналт тавьж, шалгалтын явц, үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлэн ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ