БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ
ОГНОО : 2018/06/13 УНШСАН: 185

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2015-2019 онд 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна.

“Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдлаа иргэдийн оролцоотой илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэмдэглэв.

Уг төслийн хүрээнд 2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран төв болон орон нутгийн удирдлагын түвшинд төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор Засгийн газраас баталсан эрүүл мэнд, боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг сонгогдсон төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж бодлогын зөвлөмж болон хөндлөнгийн үнэлгээний аргачлалыг боловсруулсан. Тухайлбал:

  • НЭМГ-тай хамтран Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан хороо болон тус хороодод байрлалтай 23, 17, 48, 87, 106, Ирээдүй зэрэг зургаан сургууль дээр “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн үнэлгээгIRIM - Хараат бус Судалгааны хүрээлэн”-ээр гүйцэтгүүлсэн.
  • НБГ-тай хамтран Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 15 сургууль дээр “Боловсролын үйлчилгээний орчны стандартын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ”-г “Тунгаамал төв” төрийн бус байгууллага гүйцэтгэлээ.
  • Мөн Чингэлтэй дүүргийн 50, 72-р сургууль; Сонгинохайрхан дүүргийн 65, Ирээдүй цогцолбор сургууль; Баянзүрх дүүргийн 48, 92-р сургуулиуд дээр “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн 1-р стратеги зорилтын хүрээнд “ЕБС-дын хичээлээс гадуурхи үйл ажиллагааны чанар, хүртээмжийн хөндлөнгийн үнэлгээ”-г Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг гүйцэтгэлээ.

Сургуулийн орчны стандартыг нэгдсэн байдлаар боловсруулаагүй байгаа бөгөөд СӨБ-ын байгууллагын орчны стандартыг мөрдөж буй боловч хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ одоогоор хийгдээгүй байна. Иймээс батлагдсан стандартуудын хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд юу вэ гэдгийг үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай байгаа юмаа.

Мөн Тус хөндлөнгийн үнэлгээнүүд нь 89 дүгээр тогтоолоор батлагдсан ”Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу боловсролын чигпэлээр хэрэгжиж байгаа бодлого, хууль тогтоомж, үндэсний болон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үнэлэх ажилд салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулахад чухал алхам боллоо гэж үзэж байна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ