НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
ОГНОО : 2018/06/06 УНШСАН: 334

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудын дунд “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн Хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцож ЕБС-ийн захирлуудад мэдээлэл өглөө.

Сургалтаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр яамнаас баримталж байгаа бодлого чиглэл болон боловсролын тухай хуульд орох зарим өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, захирлуудтай санал солилцлоо.

Мөн НБГ-ын дарга Ж.Гантулга Нийслэлийн Боловсролын газрын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын биелэлтийн талаар танилцуулж, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм.

Сургалтыг НБГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Боловсролын хөгжлийн чиг хандлага”, “Хүүхэд залуучуудын хөгжлийн онцлог”, “Боловсролын салбарын ХШҮ-ний ажлын үр дүн, ач холбогдол” сэдвээр  зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ