“ТӨРӨЛХ НУТГИЙН ЖИМЭЭЭР АЯЛАЛ-2”-ЫН ХҮРЭЭНД ЯВГАН АЯЛАЛ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2018/05/16 УНШСАН: 240

“ТӨРӨЛХ НУТГИЙН ЖИМЭЭЭР АЯЛАЛ-2”-ЫН ХҮРЭЭНД ЯВГАН АЯЛАЛ ХИЙЛЭЭ
 

Налайх дүүргийн “Залуу багш” холбооноос "Төрөлх нутгийнхаа түүхэн жимээр аялал-2"-ын хүрээнд "Цэвэр агаар-Эрүүл багш" сэдэвт явган аялалыг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Залуу багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор  “Монголын нууц товчоо” зохиолд өгүүлэгддэг Чингис уулан дахь Бөртө чоно, Гуа маралын хөшөө үзмэрүүдтэй танилцаж аялал хийн, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ. Тус аялалд Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 100 гаруй залуу багш нар оролцож хурд хүч, авьяас чадвар сорьсон олон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.   

Уг аялалыг зохион байгуулснаар түүхэн дурсгалт газруудыг багш нарт таниулах,  залуусын эрүүл мэнд, бие бялдарыг чийрэгжүүлэх, эв нэгдэлтэй хамт олонч, нөхөрсөг харьцаа, хувь хүний төлөвшлийг батжуулах, авьяас чадварыг хөгжүүлэх, хамт олноо сурталчилах ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ