“ТЭГШ БОЛОМЖ” АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/05/16 УНШСАН: 192

“ТЭГШ БОЛОМЖ”  АЯН  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Налайх дүүргийн Боловсролын хэлтэс, Залуу багш холбооны санаачлагаар “Тэгш боломж” аяныг зохион байгуулж, Албан бусасан туршийн боловсролын төвийн суралцагчдыг үдийн цайнд хамрууллаа.

Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд нийт 143 суралцагчид суралцдаг бөгөөд бага ангид зорилтот бүлгийн 30 суралцагч,  гэрээр боловсролын үйлчилгээ авдаг 16 суралцагч байна. Тус төвд суралцдаг хүүхдүүд үдийн цайнд хамрагддаггүй байсан тул дүүргийн Залуу багш холбооны санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад дэмжлэг үзүүлж дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бага ангийн 30 суралцагчийг үдийн цайнд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй 3 суралцагчийг тэргэнцэртэй болгох сайн үйлсийн аян дүүргийн нийт багш нарын хандиваар  явагдаж байна. 
Санаа нийлсэн хэдхэн залуус ийм том арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдийг баярлуулж байгаа нь үнэхээр бахархууштай. Цаашид уламжлал болговол тэр бүр үдийн цайнд хамрагдах боломжгүй хүүхдүүд сэтгэл дүүрэн хичээлдээ суудаг болно доо гэж” эцэг эхийн төлөөлөл онцолж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ