ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ОГНОО : 2018/05/11 УНШСАН: 430
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/243

 

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг нэгдүгээр, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг хоёрдугаар, “Гомдол, хүсэлт гаргах маягт”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Ёс зүйн дүрмийг бүх түвшинд мөрдөж зөрчил гаргасан албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирал, эрхлэгч, эрх бүхий байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

 

3.Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэх ажпыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус даалгасугай.

 

4.Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр тооцон, улсын төсөвт тусгаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Дүрэм батлах тухай” А/41 дүгээр тушаал, 2016 оны “Дүрэм батлах тухай” А/281 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ГОМДОЛ, ХҮСЭЛТ ГАРГАХ МАЯГТ
ГОМДОЛ, ХҮСЭЛТ ГАРГАХ МАЯГТ
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ