“АМЖИЛТЫН ГАРАА” УРАЛДААНЫ II ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОГНОО : 2018/05/11 УНШСАН: 491

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БОЛОН ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛИЙН 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД  “АМЖИЛТЫН ГАРААУРАЛДААНЫ II ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018.05.10

Нийслэлийн төрийн өмчийн  ерөнхий боловсролын болон лицей ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсанАмжилтын гараа” II шатны  уралдааны гол онцлог нь сурагчид хичээл сонголтоо хийж, нийт давхардсан тоогоор 25283 сурагч оролцлоо.

Уралдаанд нийт 26462- 25283 сурагч буюу 95,5% нь хамрагдсан байна. Үүнээс математикийн /ердийн/ хичээлээр 9897-аас 9682 сурагч буюу 97,8%, математикийн /гүнзгий/ хичээлээр 457-457 сурагч буюу 100%, монгол хэлний хичээлээр 5846-5428 сурагч буюу 92,8%, нийгмийн ухааны хичээлээр 10262-9716 сурагч буюу 94,6% нь хамрагдсан байна.

Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Боловсролын хэлтсүүд тест унших машинтай болсноор энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ