БАГАНУУР ДҮҮРГИЙН "ЭХ ХЭЛ-ЭРДМИЙН ТҮЛХҮҮР" МОНГОЛ БИЧГИЙН УНШЛАГЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/05/07 УНШСАН: 539

БАГАНУУР ДҮҮРГИЙН "ЭХ ХЭЛ-ЭРДМИЙН ТҮЛХҮҮР" МОНГОЛ

БИЧГИЙН УНШЛАГЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН

БАЙГУУЛАГДЛАА

 

"ЭХ ХЭЛ-ЭРДМИЙН ТҮЛХҮҮР" монгол бичгийн уншлагын VI уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Гүн галуутай” цогцолбор сургууль дээр зохион байгууллаа.

Уралдаанд төрийн болон төрийн бус өмчийн 4 сургуулийн 6-12-р ангийн 210 сурагч оролцлоо.

Өмнөх жилүүдээс сурагчдын унших чадвар, үгийн тоо, хурд нэмэгдсэн сайн талтай. Сурагчдын идэвх оролцоо ч сайн байлаа. Монгол бичгийн уншлагын улсын уралдаанд оролцох эрхийг Боловсрол цогцолбор сургуулийн 5 сурагч, Сод сургуулийн 3 сурагч, Гүн галуутай цогцолбор сургуулийн 2 сурагч тус тус авсан байна.

Мөн “Хичээнгүй бичигтэн” үзэсгэлэнд 4 сургуулийн 150 сурагч бүтээлээ гаргалаа.

Уралдааныг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Бат-Эрдэнэ, Алтангадас одонт ахмад багш Д.Туяа, Хөдөлмөрийн хүндэт медальт ахмад багш Д.Шүрэнтогтох нар ивээн тэтгэлээ.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ