ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС “ХҮҮХДИЙГ СОНСОХ САР” ЗАРЛАЛАА
ОГНОО : 2018/05/07 УНШСАН: 306

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС  “ХҮҮХДИЙГ СОНСОХ САР” ЗАРЛАЛАА

Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Зохицуулах Салбар зөвлөл, “Дэлхийн Зөн-Монгол” олон улсын байгууллага хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг өрнүүлж байна. Тус аяны хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжилт, хамгаалал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилготой “Хүүхэд хамгаалал ба бидний оролцоо” хүүхдийн чуулганыг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулиуд “Хүүхдэд ээлтэй орчин-Хүүхдийн оролцоо” “Хүүхдэд ээлтэй боловсролын үйлчилгээ-Хүүхдийн оролцоо” “Хүүхдэд ээлтэй өрх гэр бүл-Хүүхдийн оролцоо” сэдвүүдийн хүрээнд бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, тус хэлэлцүүлгүүдээс гарсан санал, санаачлагаа  чуулганы үеэр дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгөв. Дүүргийн удирдлагуудын зүгээс хүүхдүүдээс гарсан санал, санаачлагыг орон нутгийн төлөвлөгөөнд тусган ажиллаж, цаашид дүүргийн хэмжээнд жил бүрийн 4 дүгээр сарыг “Хүүхэд сонсох сар” болгон зарлаж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ