Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуульд багш шалгаруулж авна.
ОГНОО : 2018/05/04 УНШСАН: 1995

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД

БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА.

 

        Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.5 дахь заалтыг хэрэгжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байгуулагдах сургуулийн багшлах боловсон хүчинг бэлтгэх зорилгоор доорх мэргэжлийн багшийг шалгаруулалтад орохыг урьж  байна. Үүнд:

  1. Математик
  2. Хими
  3. Физик
  4. Биологи
  5. Газарзүй
  6. Англи хэл
  7. Орос хэл
  8. Мэдээлэл зүй
  9. Түүх, нийгмийн ухаан
  10. Зураг, технологи
  11. Хөгжим
  12. Бизнесийн удирдлага
  13. Эдийн засаг

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Багш бэлтгэх их дээд сургууль төгссөн, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Багшлах эрх, мэргэжлийн зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Багшийн ёс суртахууны зөрчил гаргаагүй байх
  • Багаар хамтран ажиллах, ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, эцэг эх, олон нийттэй харилцах чадвартай байх
  • Судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшсэн, тодорхой чиглэлээр судалгааны ажил, төсөл боловсруулах чадвартай байх
  • Мэдээлэл харилцааны технологийг ашиглах, боловсруулах, дамжуулах чадвартай байх
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Дээрх болзлыг хангасан багш нар  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагаас өмнө дор дурдсан материалыг  Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтэс /Багшийн хөгжлийн ордны 505 тоотод/-т ирүүлнэ. Үүнд:

  1. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
  2. Намтар /гурван үеийн/
  3. Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1-ийг бүрэн бөглөсөн байх/
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн хуулбар
  5. Иргэний үнэмлэхний хуулбар
  6. “3х4”-ийн хэмжээний цээж зураг 2 хувь
  7. Эрүүл мэндийн магадлагаа /Харъяалах дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл/
  8. Ажлын газрын тодорхойлолт
  9. Албан тушаалд нэр дэвшигч ажлын байрны шаардлагыг үнэлж болохуйц ажил байдлын баталгаажуулсан баримт

  Жич: Бүтээлийн жагсаалт байж болно.

Шалгаруулалт: Анхан шатны  сонгон шалгаруулалтыг  2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулна.

Лавлах утас: 70113032, 99003650

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ