“БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ СПОРТЫН СЕКЦ ДУГУЙЛАНГИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
ОГНОО : 2018/05/03 УНШСАН: 617


“БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ СПОРТЫН СЕКЦ ДУГУЙЛАНГИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ”  СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ

            Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш нарын дунд “БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ СПОРТЫН СЕКЦ ДУГУЙЛАНГИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, СХУ-ны доктор (рh), дэд профессор,  волейболын спортын нэрт тамирчин олон улсын хэмжээний мастер Д.Халзангийн нэрэмжит болгон 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Багш хөгжлийн ордонд амжилттай зохион байгууллаа.

            Биеийн тамирын хичээлийн технологийг боловсронгуй болгон хөгжүүлж буй бүтээлч арга туршлагыг нээн илрүүлэх, хичээлээс гадуурх спортын секц дугуйлангийн чанар чансааг спорт өндөр хөгжсөн орнуудын жишигт дөхүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний  ажлын чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан хуралд 61-н илтгэл ирснээс шилдэг 12 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн бөгөөд I байрыг БГД-ийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн багш Б.Минжиннава, II байрыг БГД-ийн 114 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Оюунцэцэг, III байрыг СБД-ийн 11, 29 дүгээр сургуулийн багш Т.Уянга, Ж.Орхонбаяр нарын хамтарсан илтгэл, шагналт IV, V байрыг БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн багш Н.Хүчит, ХУД-ийн 115 дугаар сургуулийн багш Я.Уранжав  нар тус тус эзлэв.

            Бага хуралд 106 биеийн тамирын багш төлөөлөгчөөр оролцов.

Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан нь спортын салбараас төрөн гарсан эрдэмтэн багш нараа алдаршуулж, тэдний бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, биеийн тамирын багш нар судалгааны ажлаа сайжруулж харилцан туршлага солилцох багаар ажиллаж хамтран шийдэлд хүрч байгаа  зэргээрээ онцлог боллоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ