БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛДАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/05/03 УНШСАН: 405

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС БАЙГУУЛДАГДСАНЫ 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2008 онд Нийслэлийн дүүргүүдэд боловсролын хэлтэс шинэчлэн байгуулагдсан цаг үеэс 6 настай хүүхдийг анх сургуульд элсүүлэн сургаж эхэлсэн бөгөөд эдүгээ 10 жил өнгөрсөн ч 6 настай хүүхдийн суралцахуйг тойрсон,  сургуулийн бэлэн байдлын цогц ойлголт өнөөгийн нийгэм, боловсролын салбарт тулгамдсан  хэвээрээ байна.

Иймд тус Сүхбаатар дүүргийн хэмжээнд сургуулийн бэлэн байдлын асуудалд буюу чанартай боловсролын орцод анхаарч тулгамдсан асуудлаа хэлэлцсэн эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг 2018 оны 04 сарын 20-нд Улаанбаатар Элит олон улсын дунд сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа.

Хуралд тус дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтийн дарга Ч.Наранцэцэг, МУ-ын Гавьяат багш Б.Сурмаажав, Улаанбаатар Элит сургуулийн захирал Е. Мехмет оролцож үг хэллээ.

“Сургуулийн бэлэн байдлын асуудал ба шийдэл” сэдвийн дор шалгарсан шилдэг 23 илтгэл хэлэлцүүлж, 6 илтгэлийг ханан хэлбэрээр танилцуулж, сургууль,  цэцэрлэгийн багш, арга зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан нийт 65 хүн оролцож хуралдлаа.

            Хэлтсийн зүгээс илтгэгчдийн судалгааны ажил хийх, илтгэл бичихэд зөвлөн сургалт зохион байгуулсан нь багшийн хөгжлийг дэмжсэн, цаашид  илтгэгчид үйлийн судалгаа хийх итгэл сонирхолтой болж, хийж хэрэгжүүлж буй ажлаас урам авах, арга туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн.

Илтгэгчдийн хувьд 3 -33 жил ажилласан ажлын туршлагатай  сургуулийн өмнөх болон бага боловсролынхан ба багш нар  дэлхийн чиг хандлагад баримжаалсан асуудал болох  сургуулийн бэлэн байдал, залгамж чанарын талаар тухайлж санал бодлоо солилцож цаашид хамтрах ажлын чиглэлээ хэлэлцсэнд  хурлын ач холбогдол оршиж байна.

Илтгэлийн агуулгад сургуулийн өмнөх болон бага боловсролын залгамж чанар болон хүүхдийн сургуульд бэлэн байдлын шалгуур, хүүхдийн ой тогтоолт, хэл ярианы хөгжил, дадал хэвшил, сурагчийн цүнх, гэрийн даалгавар, бэлтгэл хөтөлбөр, эцэг эх олон нийтийн оролцоо,  элсэлтийн ажлын зохион байгуулалт, ирэх хичээлийн жилийн бэлтгэл  гэх мэт олон чухал багтсан болно.

        Дараах оролцогчдын илтгэлүүд эхний байрт шалгарч батламж мөнгөн шагналаар шагнагдаж, бүх оролцогчдод батламж олгов. Үүнд:

   Цэцэрлэг:  I  байр   16-р цэцэрлэгийн арга зүйч О.Одончимэг

                     II  байр   51-р цэцэрлэгийн арга зүйч  Д Оюунсүрэн

                     III  байр  216-р цэцэрлэгийн багш Э.Баянжаргал

 Сургууль:    I  байр     45 -р сургуулийн сургалтын менежер Ж.Үүрцайх

                     II  байр    3-р сургуулийн  багш, сургалтын менежер С. Анхзаяа,  Н.Нарангэрэл          

                     III  байр  58-р сургуулийн  сургалтын менежер Б.Норов   

Сэтгэгдэл
Шинэ мэдээ