“БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/05/03 УНШСАН: 1119

“БАГА БОЛОВСРОЛЫН МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ АСУУДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

     Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс  шинэчлэн байгуулагдсан 10 жилийн ойн хүрээнд Архангай аймгийн БСУГ, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуультай хамтран “Бага боловсролын математикийн хичээлийн заах арга зүй, сургалтын хөтөлбөр,үнэлгээний асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг  2 үе шаттай  зохион байгууллаа.

Шат

Шалгаруулалтын хугацаа

Хаана

Зохион байгуулсан байгууллага

I шат

2018 оны 03 дугаар сарын 5-аас 07 –ны хооронд

Дүүрэг, орон нутаг, Багшийн сургуульд

Орон нутгийн БСУГ, дүүргийн Боловсролын хэлтэс,Багшийн сургууль

II шат

2018 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд

Архангай аймаг, Эрдэнэбулган сум

Орон нутгийн БСУГ, дүүргийн Боловсролын хэлтэс, Багшийн сургууль

 

Бага боловсролын Математик заах арга зүй, хөтөлбөр, сурах бичиг, үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг судлан илрүүлж, шийдвэрлэх, шинэ санаа, тэргүүн туршлагыг түгээх, эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, бүтээл, судалгааны ажлыг дэмжин  шалгаруулах, олон нийтэд танилцуулах, нөхцөл бололцоог бүрдүүлэх, багш ажлын байрандаа хөгжих үйл ажиллагааг дэмжих зорилгоор   үндсэн гурван чиглэлийн хүрээнд илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд

  • Бага боловсролын Математикийн хичээлийн заах арга зүйн хөгжил, өнөөгийн чиг хандлага
  • Бага боловсролын Математикийн сургалтын хөтөлбөр, үнэлгээ, сурах бичгийн уялдаа холбоо
  • Бага ангийн Математикийн хичээлээр сурагчдыг хөгжүүлэх бүтээлч арга зүй, тэргүүн туршлага зэрэг болно.

II шатны  хуралд  Архангай аймгийн 12 багшийн 8 илтгэл, нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 18  багшийн  хамтарсан 7 илтгэл, ЧД-ийн 5 багшийн 5 илтгэл, Налайх дүүргийн 2 багшийн 2 илтгэл нийт 22 илтгэл тавигдлаа.  Хурлаас гаргасан илтгэлийн эмхэтгэлд  нийт 30 илтгэл бичигдсэн.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ