БГД-ИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН “ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШ” ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ОГНОО : 2018/04/30 УНШСАН: 759

БГД-ИЙН СӨБ-ЫН БАГШ НАРЫН “ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШ”

 ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Боловсролын хэлтсийн 10 жилийн ойг угтан Баянгол дүүргийн СӨБ-ын багш нарын дунд хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг бүтээлчээр удирдах, хамтран суралцах, судалгаа хийх, сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, тэдэнд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шилдэг арга зүйтэй багш” туршлага солилцох үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь хөгжмийн багш, биеийн тамирын багш, бүлгийн багш гэсэн чиглэлээр, тус бүр 3 үе шаттайгаар явагдлаа.

1-р шат цэцэрлэгийн түвшинд

2-р шат бүсийн түвшинд

3-р шат дүүргийн түвшинд зохион байгуулагдаж, 4-р сарын 23, 24-ний өдрүүдэд хөгжим, биеийн тамирын багш нарын туршлага солилцох үйл ажиллагаа амжилттай явагдлаа. 5-р сарын 3, 4-нд бүлгийн багш нарын үйл ажиллагаа зохион байгуулагдана. Дүүрэгт шалгарсан шилдэг арга зүйтэй багшийн үйл ажиллагааг нэгтгэж, гарын авлага гарган, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ