М.АЛТАНГЭРЭЛ АГСНЫ НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА
ОГНОО : 2018/04/24 УНШСАН: 414

М.АЛТАНГЭРЭЛ АГСНЫ НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

 

Монголын Волейболын холбоо, Алтайн Барс клубтэй хамтран волейболын спортын Олон Улсын хэмжээний мастер, нэрт волейболчин М.Алтангэрэл агсны нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд бие даасан клубууд, аймгууд, аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулиудын шигшээ багуудаас бүрдсэн эрэгтэй, эмэгтэй нийт 20 баг тамирчид оролцсон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын волейболын спортоор мэргэшсэн тамирчин багш нараас бүрдсэн шигшээ баг уг тэмцээнд амжилттай оролцож “ХҮРЭЛ” медаль хүртлээ.

Тамирчин багш нараа дэмжиж амжилт гаргах боломж бололцоогоор хангасан НБГ-ын удирдлагууд болон захирлуудын зөвлөлдөө талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ