2017-2018 оны хичээлийн жилд “Багшлах эрх олгох” ажлыг зохион байгуулах заавар
ОГНОО : 2018/04/18 УНШСАН: 5548

2017-2018 оны хичээлийн жилд Багшлах эрх олгох 

ажлыг зохион байгуулах заавар

Нэг. Эрхзүйн үндэслэл

 

  • Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”

 

 

Хоёр. Зохион байгуулалт

 

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2018 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “2017-2018 оны хичээлийн жилд багшлах эрх олгох, сунгах, нөхөн олгох” үйл ажиллагааг зохион байгуулах удирдамжийн дагуу холбогдох материалыг бүрдүүлнэ. Татаж авах
  • Сургалтын менежерүүд холбогдох материалыг нийслэлийн Боловсролын газрын 505 тоотод судлагдахуун хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. СӨБ-ийн эрхлэгч нар БГД, БЗД, БНД, БХД-ийн багш нарын материалыг мэргэжилтэн Б.Мөнхзаяа, СБД, СХД, ЧД, ХУД, НД-ийн багш нарын материалыг ахлах мэргэжилтэн З.Болормаад тус тус хүлээлгэн өгнө. 
  • Мэргэжилтнүүд материалыг тухай бүр нь үзэж шалгаад шаардлага хангаагүй тохиолдолд буцааж болно.
  • Хугацаанаас хоцорсон материалыг хүлээн авахгүй.

 

 

Гурав. Материал хүлээн авах хуваарь, хугацаа

 

Дүүргүүд

Хугацаа

Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/01 9.00 -10.30 цагт

Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/01 10.30-12.00 цагт

Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/01 14.00 -16.00 цагт

Хан-Уул, Багахангай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/02 9.00 -10.30 цагт

Чингэлтэй, Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/02 10.30-12.00 цагт

Сонгинохайрхан, Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгүүд

V/02 14.00 -16.00 цагт

 

 

Нийслэлийн Боловсролын газар

 

2018 оны 4 дүгээр сар 18

Сэтгэгдэл
Шинэ мэдээ