СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
ОГНОО : 2018/04/17 УНШСАН: 414

СОНГИНОХАЙРХАН  ДҮҮРГИЙН 26 ДУГААР  ХОРООНЫ

ХҮҮХДҮҮД  ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО 


2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд  253 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.

240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын оролгч дарга Л.Дашдэмбэрэл, СХД-ийн засаг дарга  Ж.Сандагсүрэн болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд,  иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Ийнхүү төрийн өмчийн цэцэрлэггүй хороо цэцэрлэгтэй болж, тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 415 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Д.Байгальмаа: - “Манай хамт олон өнөөгийн хийгдэж буй боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэж онцлов.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ