НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
ОГНОО : 2018/04/11 УНШСАН: 471

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА БАГАНУУР ДҮҮРГИЙН
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН 
ҮЙЛ  АЖИЛЛАГААТАЙ
ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Багануур дүүргийн Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, газар дээр нь ажиллаж, сургууль, цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцон, цаашид хийгдэх ажлын талаар харилцан ярилцаж, ажлаа сайжруулах чиглэл өглөө.

Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Багануур дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч н.Отгонболд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл нартай уулзаж БНД-ийн боловсролын салбарт хийж хөгжүүлэх зарим ажлуудын талаар санал солилцлоо.

Багануур дүүрэг 2018 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж нийгмийн салбарын байгууллагуудын саналыг авч нэгтгэн 5 чиглэлээр 56 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн “2017-2018 оны хичээлийн жилд 12 дугаар анги төгсөх 430 гаруй сурагчдын дунд мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багшийг чадавхжуулах зорилгоор элсэлтийн ерөнхий шалгалтад 750 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш бүрийг 400.000 төгрөгөөр, 800 оноо авсан багш, сурагчийг 500.000 төгрөгөөр урамшуулах Засаг даргын захирамж гаргасан нь тус дүүрэг боловсролын салбартаа ихээхэн ач холбогдол өгч ажилладаг нь харагдаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ