“АМЖИЛТЫН ГАРАА” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/04/11 УНШСАН: 433

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС САНААЧИЛСАН

АМЖИЛТЫН ГАРААУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Боловсролын газраас санаачлан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангах зорилгоор АМЖИЛТЫН ГАРАА уралдааныг зохион байгууллаа.

Уралдаанд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын болон лицей ахлах сургуулийн 428 бүлгийн 13263 сурагчид хамрагдсан бөгөөд математик, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлээр сорилын шалгалтыг өглөө.

Уралдааныг нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу  зохион байгуулж, нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласан төдийгүй, ерөнхий боловсролын 110 сургуулийн шалгалт зохион байгуулах байранд 172 сургалтын менежер ажиллав.

Шалгалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга зарим сургуулийн шалгалтын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ