“ТАМИРЧИН БАГШ-2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА
ОГНОО : 2018/04/11 УНШСАН: 1019

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ  “ТАМИРЧИН БАГШ-2018” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА


Нийслэлийн мэргэжлийн багш нарыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг сурталчилж ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч багийг шалгаруулах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн удирдах ажилтан болон багш нарын дунд “ТАМИРЧИН БАГШ-2018” тэмцээнийг БЗД-ын 14-р дунд сургуулийн спорт зааланд хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнийг НБГ-ын дарга Ж.Гантулга нээж, нээлтийн ажиллагаанд нийслэл, дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга болон сургуулиудын захирлууд оролцов.

Волейбол, олс таталт, шатар, хөгжөөн дэмжигч, бүжиг гэсэн спортын 4 төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийт 26-н багийн 952 тамирчин багш нар оролцож байгаа нь энэ тэмцээний чансааг харуулж байна .

  

ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг З.БОЛОРМАА мэргэжилтэнтэй СӨ БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Р.ӨЛЗИЙХҮҮ мэргэжилтэнтэй МОНГОЛ ХЭЛНИЙ баг

 

 ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Б.ОЮУНБИЛИГ мэргэжилтэнтэй ТҮҮХ НИЙГЭМ баг

          2-р байрыг Б.ПҮРЭВЖАЛ  мэргэжилтэнтэй ФИЗИК МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ баг 

          3-р байрыг Г.АМАРСАНАА мэргэжилтэнтэй ТЕХНОЛОГИ  баг

 

ОЛС ТАТАЛТЫН ТӨРӨЛД

          1-р байрыг З.БОЛОРМАА мэргэжилтэнтэй СӨ БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Р.ӨЛЗИЙХҮҮ мэргэжилтэнтэй НИЙГМИЙН АЖИЛТАНЫ баг

 

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ БҮЖИГ

          1-р байрыг Т.ОЛОННЭМЭХ мэргэжилтэнтэй ХӨГЖМИЙН баг

          2-р байрыг З.БОЛОРМАА мэргэжилтэнтэй СӨ БОЛОВСРОЛЫН баг

          3-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

 

ШАТРЫН ТӨРӨЛД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Х.ТЭГШМАА БАГА БОЛОВСРОЛ

          2-р байрыг Д.САЙНЗАЯА МАТЕМАТИК

          3-р байрыг О.ОТГОНЦЭЦЭГ ХӨГЖИМ

 

ШАТРЫН ТӨРӨЛД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Б.БАЯРЖАРГАЛ ЗАХИРАЛ

          2-р байрыг Д.ЭНХБОЛД СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

          3-р байрыг А.БАЯРСАЙХАН ХӨГЖИМ

     БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР

          1-р байрыг Л. УРТНАСАН  мэргэжилтэнтэй БАГА БОЛОВСРОЛЫН баг

          2-р байрыг З.БОЛОРМААмэргэжилтэнтэй СӨ БОЛОВСРОЛЫН баг баг 

          3-р байрыг Т.ОЛОННЭМЭХ мэргэжилтэнтэй ХӨГЖМИЙН багууд тус                    

            тус байр эзлэв.

 

Сүүлийн жилүүдэд нийслэлийн багш нар мэргэжлийн чиглэлээр ур чадвараа ахиулахаас гадна чөлөөт цагийг спортоор хичээллэж, спортын ур чадвар болон бие бялдрын хөгжилт, багаар ажиллах чадвар эрс нэмэгдэж байгаа нь энэ тэмцээнээс харагдаж байна.

Энэхүү ажлыг  эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах хэрэгцээ шаардлагыг нийслэлийн Боловсролын газар санаачлан,  ивээн тэтгэж  жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа нь олон  мянган багшийн оюуны болоод бие бялдрын хөгжилд  томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвхи зүтгэл гарган санаачлагатай оролцсон нийслэлийн Боловсролын газар, Захирлуудын зөвлөл, дүүргийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.


Сэтгэгдэл
Шинэ мэдээ