“Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ
ОГНОО : 2018/04/06 УНШСАН: 272

Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ньтөсөл хэрэгжинэ

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх ньтөслийг 2018-2021 онд хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор эхний ээлжинд төсөл хэрэгжих СХД-ийн 127 дугаар цэцэрлэгт Швейцарийн Холбооны Улсын Гадаад харилцааны сайд, ноён Игнацио Кассис айлчиллаа.

Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 28 сургууль, цэцэрлэгт барилгын дулааны алдагдлыг бууруулах, их засварын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 2018 онд Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90,127 дугаар цэцэрлэгүүдэд төслийг хэрэгжүүлж эхлэх юм.

Төслийг СХД-ийн 127 дугаар цэцэрлэгийн дулааны системийг бүрэн шинэчлэх ажлаар эхлэхээр болсон.

Улаанбаатар хотын боловсролын байгууллагуудын 70 орчим хувь нь 30-аас дээш жилийн насжилттай байгаа өнөө үед төслийг хэрэгжүүлэх нь туйлын ач холбогдолтой бөгөөд төсөлд хамрагдах цэцэрлэг, сургуулиудыг НЗДТГ-аас хийсэн судалгаанд үндэслэж гаргасан.

Төслийн гол зорилго нэгдүгээрт, дулааны алдагдлыг бууруулна. Хоёрдугаарт, барилгын засвар хийх шаардлагатай болсон барилгуудыг сонгон авч засварлахад оршиж байгаа юм. Уурын зуух ашиглан нүүрс түлж утаа ялгаруулдаг цэцэрлэг, сургуулийг сонгон энэхүү төслийг хэрэгжүүлснээр эргээд агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой.

Төслийн нийт зардлын 60%-ийг Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгээс, 40%-ыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тохиролцсон.

Уулзалтанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, СХД-ийн засаг дарга С.Сандагсүрэн, НБГ-ын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, НБГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр, Швейцарийн Холбооны Улсын Гадаад харилцааны сайд, ноён Игнацио Кассис, хатагтай Паола Кассис, Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн тэргүүн, Ерөнхий консул Габриелла Спирли, Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан ажилтан Андреас Вэбэр болон бусад албаныхан оролцов.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ