БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БОЛОН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ОГНОО : 2018/04/06 УНШСАН: 398

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БОЛОН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БСШУС-н сайд Ц.Цогзолмаагийн санаачлагаар тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцах нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлж буй байдал, тусгай сургуулийн багшийн хөгжил эдгээр чиглэлээр хамгийн их идэвх санаачлагатай ажиллаж байгаа БЗД-ийн 55 дугаар сургуулийг сонгон авч тус өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд  оюуны хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжих, сургах үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцах, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар боловсролын салбарын удирдлагууд харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Өдөрлөгт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны ЕБ-ын Бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Цолмон, НБГ-ын дарга Ж.Гантулга, БМДИ, Боловсролын хүрээлэнгийн төлөөллүүд, ЕБС, Тусгай сургуулиудын захирал, сургалтын менежер, багш, эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ