НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СӨБ-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЯВГАН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2018/04/02 УНШСАН: 634

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СӨБ-ИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДУНД  ЯВГАН АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Боловсролын газраас “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “Байгаль дэлхийгээ хайралцгаая” уриатай, нийслэлийн  боловсролын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа нийгэмд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах, спорт аяллын төрлөөр хичээллэх, явган аяллын шилдэг баг тамирчдыг шалгаруулах, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжаар СӨБ-ын салбарын  удирдах ажилтнуудын дунд “Хайрхан” явган аяллыг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 8 дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчээс бүрдсэн 250 гаруй удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан бөгөөд боловсролын байгууллагуудын хамтын  ажиллагааг  бэхжүүлэх,  чөлөөт цагаараа нийгэмд болон байгаль хамгаалахад чиглэсэн ажлуудыг санаачлан хийгдэж байгаагаараа онцлог юм.

Аяллын үеэр БЗД-ийн СӨБ-ийн удирдах ажилтнуудаас санаачлан Баянзүрх хайрхны өгсөх хэсгээс орой хүртэлх зам дагуу байгаль орчноо хамгаалах санамжтай 8 ширхэг самбар, 8 ширхэг шувууны үүр байрлуусан нь аялалын бас нэг шинэлэг санаа болж чадлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ