НБГ, БНСУ-ЫН ПУСАНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДӨӨС ТЭТГЭЛЭГТ БОЛОН ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР СУРАЛЦУУЛАХ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2018/03/22 УНШСАН: 8148

НБГ, БНСУ-ЫН ПУСАНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ БАЙГУУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД
ЕБС-ИЙН ТӨГСӨГЧДӨӨС ТЭТГЭЛЭГТ БОЛОН ХӨНГӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР СУРАЛЦУУЛАХ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

 

 Нийслэлийн Боловсролын газар болон Пусаны Үндэсний Их сургууль хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 4-р сард байгуулсны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс 2018 онд шаардлага хангасан нийт 35 шилдэг сурагчийг 100% болон хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулахаар Пусаны Үндэсний Их сургуульд дараах мэргэжлээр элсэлтийг зохион байгуулж байна.

Бүгд Найрамдах Солонгос улсын 2 дахь том хот Бусан хотын Пусаны Үндэсний Их Сургууль (Pusan National University - PNU) нь 1946 онд байгуулагдсан, 26,485 оюутан, 839 эрдэмтэн багштай,  улсынхаа топ-10 их сургуулийн нэг юм.

Пусаны Их сургууль нь нийгмийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлээр улсдаа 5-т, инженер болон технологийн чиглэлээр 6-т, анагаахын эм зүйн чиглэлээр 6-т, урлаг, утга зохиолын чиглэлээр 9-т тус тус ордог БНСУ-ын шилдэг сургуулиудын нэг билээ. Мөн тус сургууль нь  дэлхийн чансааны эхний 500 сургуулийн жагсаалтад тогтмол шалгардаг.  

Оюутан элсүүлэх орон тооны хуваарь  болон мэргэжил

Инженерийн сургууль

Механик инженер                              5

Хүрээлэн буй орчны инженер          1

Компьютерын инженер                     3

Агаарын хөлгийн инженер                4                  

Архитектур                                         2         

Хот төлөвлөлтийн инженер              10

Нанотехнологи болон Нано шинжлэх ухааны сургууль

            Нано-инженер                                   

            Нано-мекатроникс                          нийт 10  

            Оптик инженер                                   

Сонгон шалгаруулах үйл явц болон үнэлгээ

Ярилцлага                                                     30%

Шалгалт                                                         50%

Англи хэл дээр эссэ бичих                           20%

Бүрдүүлэх материал

1. Анкет бөглөх /хавсралт 1/

2. Гадаад паспортны хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэхний /эсвэл пасспортны/ хуулбар нотариатжуулсан байх

3. Ахлах сургуулийн диплом, дүнгийн хуулга голч 85% дээш /аппостиль авах/ - 4 сарын 6-ны дотор

4. TOEFL PBT530 (CBT197, iBT71), IELTS 6.0 болон TOPIK 4 оноо 

5. Багшийн тодорхойлолт – 1ш

6. Хөрөнгийн баталгааны  тодорхойлолт /USD $18.000/ - 7 сарын 13-ны дотор -

100% тэтгэлэг авах оюутнуудад хамаарахгүй

7. Суралцах төлөвлөгөө

8. Бүртгэлийн хураамжны төлбөр төлсөн баримт /USD $60/ 

Бүрдүүлэх материалыг 4-р сарын 6-н хүртэл сургуулийн цахим хаягаар илгээсэн байна. Дараагийн шатны шалгаруулалт 5-р сарын 3-ны өдөр зохион байгуулагдана. 

Багшийн Хөгжлийн Ордон (Арслантай Гүүр), Нийслэлийн Боловсролын газар,  Холбоо барих утас: 70113033, 70113080, 70113039


Хавсралт материал татах: 
ТАТАХ
ТАТАХ

7. Application Fee: USD $60

A. Please transfer the application fee to the following account (receipts should be

submitted with the required documents)  Application fee will be not refunded.

B. Account Information

- Bank Name: National Agricultural Cooperative Federation (Nonghyup Bank)

- Branch Name: PUSAN NATIONAL UNIVERSITY BRANCH

- Bank Address: 75, 1-KA, CHUNGJEONG, JUNG-KU, SEOUL, KOREA

- Swift Code: NACFKRSEXXX

- Account No.: 948-01-148218 This account does not provide IBAN or BIC Code

- Account Holder: PNU International, Pusan National University

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ