Хаягийн өөрчлөлт хийлгэхэд
ОГНОО : 2018/03/09 УНШСАН: 827

Хаягийн өөрчлөлт хийлгэхэд

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол сургалтын байгууллага /цэцэрлэг, сургууль/-ын хаягийн болон хүчин чадлын өөрчлөлт хийлгэхэд бүрдүүлэх бичиг баримт

Д/д

Бүрдүүлэх бичиг баримт

Тавигдах шаардлага

1

Албан бичиг /өргөдөл

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргана. Өөрөөр хэлбэл зөвхөн Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан үүсгэн байгуулагч хаягийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

2

Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар

Тухайн боловсрол сургалтын байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагын нэрээр байгуулагдсан бол улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байна.

3

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Хаягийн өөрчлөлт хийлгэж буй байрны /шинээр нүүж очсон/ байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Түрээсийн гэрээгээр ашигладаг бол түрээсийн гэрээг эх хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн хуулбарыг хамт ирүүлнэ. Түрээсийн байр ашиглах бол “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдсэн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “... үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан стандартад нийцсэн тухай” тодорхойлолт

5

Сургалтын зориулалтаар ашиглах байрны скиз зураг

Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын бус буюу орон сууцны барилга байгууламжид явуулах тохиолдолд барилгын үндсэн хийц, бүтээцэд нөлөөлөхгүйгээр сургалтын үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцүүлэн эзэлхүүн төлөвлөлтийг өөрчлөх ажлын зураг /план зураг/ төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, баталгаажуулсан байна.

6

Сургалтын барилга байгууламжийн мэдээлэл /хүснэгтээр/

Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №2-ын дагуу гаргана.

7

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт

Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, шинээр барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг өөрчлөн засварлахдаа холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.

8

Гэрэл зураг

Сургалтын байрны орц, гарц, сургалтын орчин нөхцөлийг харуулсан гэрэл зургууд

 

Санамж:

  1. Цэцэрлэгийн орчин нөхцөлийг Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558;2015 стандартыг хангаж, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  2. Сургалтын байр нь тусдаа орц /гарц/-тай, байнгын хөдөлгөөнтэй авто замаас 40м-ээс доошгүй зайтай байна.
  3. Сургуулийн өмнөх насны хүүхдийн тоглоомын талбай болон ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбайтай байх
  4. Шаардлагатай тохиолдолд боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, багш нарын бичиг баримттай танилцана.

 

-----------оо0оо-----------

 

Маягт 2

 

СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН

ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

 

          Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №2-ын дагуу гаргана.

 

 

Үзүүлэлт

Тоо хэмжээ

Нэг хүнд ногдох талбай (м2)

1

Барилгын хүчин чадал /суудал/

 

 

2

Барилгын нийт талбай м2

 

 

3. Нийт өрөө, танхим

 

 

Үүнээс:

Хичээллэх анги, танхим

 

 

Кабинет лаборатори

 

 

Номын сан

 

 

Уншлагын танхим

 

 

Биеийн тамирын зал

 

 

Биеийн тамирын хувцасны өрөө

 

 

Захиргаа, аж ахуйн өрөө

 

 

Эмнэлгийн үйлчилгээний өрөө

 

 

Унтлагын өрөө /цэцэрлэг/

 

 

Бие засах газар

 

 

Цайны газар

 

 

Хянасан: ..........................              (                        )     

Судалгаа гаргасан: ...................... (                        )

 

 

 

-----------оо0оо-----------

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ