ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер-ийг хүлээн авч уулзлаа
ОГНОО : 2018/03/07 УНШСАН: 461

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер-ийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн эдийн засаг-нийгэм шинжлэх ухааны факультетийн технологи мэргэжлийн удирдлагын тэнхмийн тэргүүн, доктор, профессор Брэнд Майер-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга боловсролын салбарын үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хийгдсэн өөрчлөлт явцын талаар товч мэдээлэл өгч, “PISA” олон улсын сурлагын амжилтын үнэлгээ, түүний ач холбогдол, хүүхдийг амьдралд хэрхэн бэлтгэх, олгож байгаа мэдлэг амьдрал дээр хэрэглээ болж чадаж байгаа эсэх, цаашид туршлага судлан энэхүү хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар нээлттэй ярилцлаа. Манай улс уг хөтөлбөрийг  2021 оноос хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Ноён  Брэнд Майлер НИТХ-ын даргын урилгаар айлчлан ирсэн бөгөөд “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт зөвлөгөөнд орчин үеийн боловсролын олон улсын чиглэл хандлагын талаар болон “PISA” олон улсын сурлагын амжилтын үнэлгээний дараах олон улсын боловсролын шинэ ойлголтын талаар илтгэл тавих юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ